Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Геномед” ххк-ийн зүгээс танд тавьж буй нөхцөл, шаардлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм. Тиймээс энэхүү үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцана уу.
Шинжилгээ өгөхөөс өмнө бэлтгэх зүйлс.
Сүүлийн 72 цагийн дотор Антибиотик хэрэглээгүй байх.
Шээсний сорьц нь сонгосон шинжилгээнээс хамаарч Өглөөний Өлөн шээсний эхлэл хэсгээс эсвэл Дунд хэсгээс сорьц цуглуулан бэлтгэх. 2 цагийн дотор лабораторид хүргүүлэх.
Үрийн шингэнээр сорьц бэлтгэх бол Шээгээгүй байх үедээ өөртөө массаж хийж бэлдэх.
Шинжилгээ өгөхийн өмнө эмийн сан эсвэл эмнэлэг, лабораториос зориулалтын Ариун сав авч авсан байх. /Жнь Шээсний сорьцоор шинжилгээ өгөх бол түгээмэл байдаг нь улаан тагтай ариутгасан хуванцар сав, Өтгөний сорьцоор шинжилгээ өгөх бол уусмалтай эсвэл хутгууртай халбагатай зориулалтын хуванцар сав бэлдэх/
Сорьц илгээхэд Гурван шатлалт савалгаанд зааврын дагуу хийж илгээх.
Хүргэлт хийх жолоочид яралтай илгээмж хүргэхийг сануулах.
Шинж тэмдэг асуумж хэсгийг ҮНЭН ЗӨВ бөглөх ба энэ нь Лабораторын эмч таны хариуг эцэслэн гаргахад ашиглагдах болно. Хэрэв шинж тэмдэг үнэн зөв бөглөөгүйгээс үүдэх асуудлуудыг лаборатори хариуцахгүй.
www.elab.mn онлайнаар эрүүл мэндийн шинжилгээг таны илгээсэн сорьцод тулгуурлан зайнаас үзүүлж байгаа аливаа үйлчилгээг (цаашид “Үйлчилгээ” гэж нэрлэх) авахын тулд таны хувийн мэдээллийг авахгүйгээр сорьцийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт лабораторит дамжуулан шинжилгээ хийлгэн хариу гаргах цахим платформ юм. Хүсвэл та өөрийн утасны дугаараар нэвтрэн үйлчилгээний явцыг хянах мессежээр хүлээн авах боломжтой. Утасны дугаараар бүртгүүлэн явц болон шинжилгээний хариуг платформд оруулсан ч таны мэдээллийг бид бүрэн нууцлах юм. Та аль нэг үйлчилгээг сонгон эхлүүлснээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзнэ.
Цахим лабораторийн үйлчилгээ нь “Геномед” ХХК (цаашид “Компани” гэж нэрлэх)-ийн өмч бөгөөд уг систем нь бүхэлдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Оюуны өмчийн газар бүртгэгдэж, зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
Хэрэглэгч өөрөө өгөх мэдээлэл: Бид Таныг системд зөвхөн утасны дугаараар бүртгүүлэх үед болон манайхаас санал болгож буй зургаан оронтой нууц дугаар нь системийг ашиглах явцад хийж буй үйлдэл бүрийн түүхийг хадгалах байдлаар үргэлжилнэ.
Бусад эх сурвалжаас авах мэдээлэл: Бусад эх сурвалж гэдэг нь таны шинжилгээг хийсэн тусгай зөвшөөрөлтэй лабораторийг хэлнэ. Бид бусад эх сурвалжаас мэдээлэл буюу таны шинжилгээний хариуг авч, системээр дамжуулан зөвхөн танд хариуг харуулах болно.
Хэрэв та утасны дугаараа бүртгүүлсэн бол бид таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно.
Та системд хандсан, нэвтэрсэн, ашигласан эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө Таны мэдээллийг шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.
Компани таны мэдээллийг боловсруулах бөгөөд таны мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу системийг хөгжүүлэгч компанид дамжуулж болно. Түүнчлэн бид таны мэдээллийг дараах тохиолдлуудад Компанитай хамтран ажиллах гэрээтэй бусад этгээдэд дамжуулж болно.
Үүнд: Төрийн эрх бүхий байгууллагын судалгаанд зориулан шинжилгээний хариу үр дүнг нэгтгэн Монгол улсын хэмжээнд өвчлөл тархалтын талаар судалгаа хийх зорилгоор шилжүүлж болно.
Компани хууль, эрх зүйн үүргээ биелүүлэхийн тулд таны мэдээллийг задлах эсхүл хуваалцах үүрэг хүлээсэн бол.
Бид нэгдмэл сонирхолтой компани эсхүл нэгдмэл сонирхолтой бус гуравдагч этгээдүүдтэй Таны мэдээллийг өөр мэдээллүүдтэй нэгтгэн бүлэглэсэн хэлбэрээр эсхүл таныг танихад ашиглах боломжгүй, эзэн нь тодорхойгүй байдлаар шилжүүлж болно.
Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих үйл ажиллагаа, дотоод журмыг хэрэгжүүлдэг. Мөн таны мэдээллийг биет, техникийн болон мэдээллийн удирдлагын бодлогын дагуу аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг.