Бидний тухай

Геномед ХХК нь 2024 онд байгуулагдсан ба цахим лаборатори төсөл нь 2019 оноос төлөвлөн хөгжүүлэн хэрэгжүүлж байгаа төслүүдийн эхлэл юм.

Бид эрүүл мэндийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү ойртуулах, инновацад суурилсан шинэлэг санааг нэвтрүүлэн эхлүүлж байгаа бөгөөд таны авч буй үйлчилгээний үр дүнг найдвартай газруудтай хамтран богино хугацаанд оношлон гаргах, олон хүнд хүртээмжтэй байлгах талаас ажиллаж байна.

Бидний хэрэгжүүлж буй төслүүд нь олон улсад эрүүл мэндийн салбарыг мэдээлэл технологитой уялдуулан илүү сайжруулж хүн амын дунд өргөнөөр тархаад байгаа өвчлөлийг оношлох, эмчийн зөвлөгөөг хиймэл оюун ухааны тусламжтай авах, Эмчилгээ хийлгэх, Эм тариураа хугацаанд нь хэрэглэх /emuna/, үр дүнд хүрч эрүүл иргэдийг бий болгох, эрүүл мэндийн боловсролтой болгох зэрэг бүтэн эко системийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг нь elab.mn юм.

Манай баг хамт олон цахим шилжилтийн платформуудыг сүүлийн 20 жил тасралтгүй хөгжүүлж байгаа мэргэжлийн боловсон хүчинтэй компани юм.

Бидний elab.mn платформтой хамтран ажилладаг лабораториуд нь Монгол улсад 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны тусгай зөвшөөрлүүдтэй туршлагатай компаниудтай хамтардаг ба Лабораториуд нь дэлхийн тэргүүлэгч /Герман, Солонгос, Япон/ технологиудаар тоноглогдсон баталгаат оношлууртай, мэргэжлийн лаборантууд болон эмч нараар бүрдсэн.

"Эрүүл Монгол хүн ирээдүйн баталгаа" 

Хүндэтгэсэн 

elab.mn цахим лаборатори төслийн хамт олон.