PCR буюу ПГУ шинжилгээ.

PCR (Polymerase Chain Reaction) шинжилгээ нь генетикийн материалыг олшруулж тодорхойлох молекул биологийн арга юм. Энэ шинжилгээ нь вирус, бактерийн халдвар илрүүлэх, удамшлын өвчин оношлох, генетикийн судалгаа хийх зэрэг олон төрлийн хэрэглээтэй.

PCR шинжилгээ хэрхэн хийдэг вэ?

  1. Дээж авах – Хүний биеэс (цус, хамрын арчдас, шээс, шүлс, үрийн шингэн, үс, гэх мэт) эсвэл бусад биологийн материалаас дээж авна.
  2. ДНХ эсвэл РНХ-г ялгах – Хэрэв вирус РНХ агуулсан бол (жишээ нь, COVID-19 вирус) эхлээд түүнийг ДНХ болгон хувиргана.
  3. Генетикийн материалыг олшруулах – Специфик энзимүүдийг ашиглан тухайн ДНХ-г олон дахин хувилах замаар маш бага хэмжээгээр байсан вирус, бактерийг илрэхүйц түвшинд хүргэнэ.
  4. Шинжилгээний үр дүн гаргах – Олшруулсан генетикийн материалыг тодорхойлж, тухайн өвчин үүсгэгч байгаа эсэхийг тогтооно.

PCR шинжилгээний давуу талууд:

✅ Өндөр мэдрэг чанартай – Маш бага хэмжээний вирус, бактерийг илрүүлэх боломжтой
✅ Нарийвчлал сайтай – Өвөрмөц генетикийн дарааллыг таньж оношилдог
✅ Түргэн шуурхай – Шинжилгээний хариу 4-48 цагийн дотор гардаг

PCR шинжилгээг юунд ашигладаг вэ?

  • Халдварт өвчин илрүүлэх – COVID-19, томуу, сүрьеэ, ДОХ, Заг хүйтэн, Тэмбүү гэх мэт зэрэг халдваруудыг илрүүлэх.
  • Генетикийн оношилгоо – Удамшлын өвчин, мутаци илрүүлэх
  • Шүүх эмнэлэг, криминал судалгаа – Гэмт хэргийн газраас ДНХ шинжилгээ хийх гэх мэт нарийн шинжилгээ юм.