Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) үүсгэдэг халдварууд нь өөр өөр нууц үеийн хугацаатай байдаг, эсвэл халдвар дамжих, шинж тэмдэг илрэх хооронд өөр өөр хугацаатай байдаг. Зарим нууц үе нь нэг хоног үргэлжилдэг бол зарим нь долоо хоног, сараар үргэлжилдэг. Мөн хэзээ ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой.
БЗДХ-ыг үүсгэдэг янз бүрийн халдварын нууц үеийн хугацаа хэр удаан байгаагаас хамаарч шинж тэмдгүүдээр ямар төрлийн халвдар авсныг таних боломжтой, гэхдээ энэ нь таныг халдвар авсан эсэхээ тодорхойлох найдвартай арга биш.
Энэ нийтлэл нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илрэх хугцааг харуулж байгаа. Зарим тохиолдолд энэ нь таны бодсоноос хамаагүй урт байж болно. Эцэст нь танд ямар нэг өөрчлөлт, зовиур байгаа бол мэргжлийн эмчид хандах эсвэл шинжилгээ өгч оношийг тодорхойлж болох юм. Эмчид үзүүлсэн ч таныг шижилгээ өгөхийг санал болгодог. Ямар төрлийн халдвар авсныг Молекул биологийн лаборатори бүрэн оношлох юм.