Төлбөр төлөх
Сорьц бэлтгэх
Сорьц илгээх
Лаборатори хүлээн авах
Шинжилгээ
Хариу илгээх

Зайнаас STI-PCR /Зөвхөн эрчүүд/ хариу 48 цагийн дотор

240,000 ₮ /21% off/
190,000 ₮
Anonymous Allowed

Багцад хамаарах шинжилгээнүүд

Халдварлах зам - Бэлгийн замаар, эхээс урагт мөн ахуйн хавьтлаар дамжина. Нууц хугацаа- 5-14 хоног Шинж тэмдэг: Нүдэнд юм торох, хорсох бага зэрэг салсархаг идээрхэг нуух гоожих, бэлэг эрхтнээс үнэртэй зүйл гоожих, загтнах, шээхэд хүндүүрлэн хорсож өвдөх зэрэг хэвийн биш байгаа бол энэхүү шинжилгээг өгөх хэрэгтэй.

Халдварлах зам: Бэлгийн замаар дамжина Нууц хугацаа: 2-5 хоног Шинж тэмдэг: Эрэгтэйчүүдийн 90-95% шинж тэмдэг илэрдэггүй ба шээсний сувгийн үрэвсэл илэрнэ. Шээхэд хорсож өвдөх, шээсний сүвний амсар улайж хавагнан, өтгөн ногоон ялгадас гарна. Заг хүйтэн өвчин нь Нейссерийн гонококк (Neisseria gonococcus)-оор үүсгэгдэж, шээс бэлгийн замаар дамжих халдвар юм. Цөөн тохиолдолд нүдний салст, залгиур хоолой, шулуун гэдэсний салстыг гэмтээнэ.

Трихомониаз нь Trichomonas vaginalis-аар үүсгэгдэж, шээс бэлгийн замын эрхтэний үрэвслээр илэрдэг бэлгийн замаар дамжих халдвар юм. Халдварлах зам- Бэлгийн замаар дамжина. Ахуйн замаар дамжихгүй гэж үздэг боловч нойтон ялгадасанд үтрээний трихомонад тодорхой хугацаанд идэвхтэй хэвээр байдаг учир бага насны охидууд ахуйн замаар халдвар авахыг үгүйсгэхгүй. Нууц хугацаа 1-3 хоногоос 3-4 долоо хоног. Дунджаар 5-15 хоног (10-15 хоног)

Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь Mycoplasma hominis, Ureaplasma urealiticum, Mycoplasma genitalium гэсэн 3 үүсгэгчээр үүсгэгддэн шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгааны нэг болдог. Бусад эмгэг төрөгч, нөхцөлт эмгэг төрөгч бичил биетүүдтэй хавсарч Шээс бэлгийн замын халдварыг үүсгэнэ.

Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь Mycoplasma hominis, Ureaplasma urealiticum, Mycoplasma genitalium гэсэн 3 үүсгэгчээр үүсгэгддэн шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгааны нэг болдог. Халдварлалт: Үндсэн дамжих зам нь бэлгийн зам юм. Өвчний нууц хугацаа: 3-5 долоо хоног Шинж тэмдэг: Ихэнх тохиолдолд зовууригүй тээгч байдлаар байдаг боловч бусдад халдаагч болно.

Халдварлалт: Үндсэн дамжих зам нь бэлгийн зам юм. Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь Mycoplasma hominis, Ureaplasma urealiticum, Mycoplasma genitalium гэсэн 3 үүсгэгчээр үүсгэгддэн шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгааны нэг болдог Өвчний нууц хугацаа: 3-5 долоо хоног Шинж тэмдэг: Ихэнх тохиолдолд зовууригүй тээгч байдлаар байдаг боловч бусдад халдаагч болно.

Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь Mycoplasma hominis, Ureaplasma urealiticum, Mycoplasma genitalium гэсэн 3 үүсгэгчээр үүсгэгддэн шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгааны нэг болдог. Халдварлалт: Үндсэн дамжих зам нь бэлгийн зам юм. Өвчний нууц хугацаа: 3-5 долоо хоног Шинж тэмдэг: Ихэнх тохиолдолд зовууригүй тээгч байдлаар байдаг боловч бусдад халдаагч болно.

Candida-ийн төрлийн хөрөнгө төст мөөгөнцрөөр гэмтэхийг хэлнэ. Энэ нь өргөн тархсан архагших, дахих хандлагатай өвчин юм. Эрэгтэйд хүнд тээрхий, тээрхийн арын ховил, шамрангийн арьсны дотор талын хэсэг үрэвслээр ихэвчлэн илрэх бөгөөд энэ хоёр нь хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Ихэнх тохиолдолд тээрхий, цөөн тохиолдолд шодой, цавь, төмсөгний арьс гэмтдэг. Халдварлах зам: Хоол боловсруулах зам, антибиотик хэрэглээ, бэлгийн хавьтал. Нууц хугацаа: 10-20 хоног, 2 сар орчим байдаг

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй өвчтөнд загатнах, хорсох, бэлгийн хавьтлын үед хорсож өвдөх зовиур илэрнэ. Шалтгаан: Гарднереллийн гаралтай үтрээний үрэвсэл нь үтрээний нянгийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж, үтрээний шүүрэлд лактобациллуудын тоо эрс багасаж, агааргүйтэн нянгийн тоо ихэссэнээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Үтрээний үрэвсэл нь өвөрмөц бус үрэвсэл үүсгэдэг ямар нэгэн бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой эхэлнэ.

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар трепоэемаар үүсгэгдэж, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог буюу арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнүүдийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Халдварлах зам: Бэлгийн хавьтал, цус юүлэх, эхээс урагт, цайвар трепонемаар халдварлагдсан эд зүйлээр. Шинж тэмдэг: 1,2-р үед биеийн нугалаатай хэсэг, амны салст, бэлэг эрхтэн дээр хатуу яр гарна. Нууц хугацаа: 2 долоо хоног

Зөөлөн яр нь Haemophilus ducreyi бактераар үүсгэгдэн, бэлэг эрхтэн дээр олон тооны өвчин эмзэглэлтэй шарх гарч, тунгалгийн зангилаа үрэвсэх шинж бүхий цочмог явцтай бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм. Халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварлана. Хүүхдүүд, эмнэлгийн ажилтнууд өвчилсөн тохиолдол байдаг. Халдварлах зам бэлгийн. Нууц хугацаа 4-7 хоног Эмнэлзүйд бэлэг эрхтэн дээр зөөлөн яр гарна.

Бэлгийн херпес нь бэлэг эрхтэний арьс, салст дээр цэврүүнцэр гарах шинж тэмдгээр илэрдэг, дахих хандлагатай, архаг явцтай, бэлгийн замын шархлаат өвчинд хамаарах вирүсийн халдвар юм. Халдварлах зам: Арьсны бичил гэмтэл, шүүрэл ялгарж буй ЭХВ хүнээс хавьтлын замаар дамжина. Шинж тэмдэг: 90% нь Уруул, нүүр, нүдний шархлаа Нууц хугацаа: 1-10 хоног, дунджаар 6-7 хоног

Дахих хандлагатай, архаг явцтай, бэлгийн замын шархлаат өвчинд хамаарах вирүсийн халдвар юм. Альфа херпес вирүс Энгийн херпес-1, Энгийн херпес-2 багтана. Эдгээр нь нейротропик вирүс бөгөөд олон төрлийн эсэд халдварлаж, үржил нь харьцангуй явагддаг. Халдварлах зам: Бэлгийн зам , Аман сексийн үед , эхээс урагт. Шинж тэмдэг: Бэлэг эрхтэн түүний ойролцоох арьс, салстынбага зэрэг улайсан сууран дээр цөөн, эсвэл олон тооны бүлэг цэврүүнцэр гарах. Нууц хугацаа: 7-10 хоног

В бүлгийн стрептококк (GBS) нь үтрээнд амьдардаг бактерийн нэг төрөл. Эмэгтэйчүүдийн 20-40% нь GBS-тэй байдаг ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй байдлаар илэрнэ. Олон бактерийн нэгэн адил GBS нь нэг хүнээс нөгөөд шууд харьцах замаар тухайлбал гар барих, үнсэлцэх, ойр дотно харьцах гэх мэт. мөн эхээс урагт дамжина. Ихэвчлэн үтрээ, шулуун гэдсэнд байдаг тул бэлгийн харьцааны үед ч дамжих боломжтой. Шинж тэмдэг: Толгой өвдөх, халуурах, нугасны хөших, жихүүдэс хүрэх, үе мөчнөөр өвдөх зэрэг орно.

Шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

  • Сүүлийн 72 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх.
  • Антибиотик хэрэглээгүй байх 
  • Бактерын эсрэг савангаар угаагаагүй байх ба зөвхөн өглөөний шээсээр шинжилгээнд хамрагдах ёстойг анхаарна уу.
  • Өөрт ойр эмийн сангаас арвин сав авч бэлдэх.

Танд дараах шинж тэмдэг илэрсэн үү?

Хэвийн бус санагдаж байгаа бол эсвэл хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороод эргэлзэж байгаа бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Зарим халдварууд нь нууц хэлбэртэй удаан явснаар үргүйдэлд хүргэх, сулралтай болох, хавдар үүсэх шалтгаан болдог.

Эмнэл зүйн шинж тэмдэг илрэх тохиолдол 

  • Шээх үед хорсох 
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх 
  • Цавь руу үе үе хатгуулах
  • Бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
  • Бэлэг эрхтний дотор талаар загатнах
  • Төмсөг өвдөх
  • Бие зарайх
  • Бэлэг эрхтэнээс салсархаг ялгадас гарах
  • Бэлэг эрхтэнээс идээт ялгадас гарах
  • Бэлэг эрхтэн дээр улаан жижиг тууралт
  • Үрийн шингэний үнэр өөрчлөгдөх
  • Үрийн шингэний өнгө өөрчлөгдөх

 

Халдвар авах нөхцөл! 

Зарим тохиолдолд бэлгэвч хэрэглэсэн хэдий ч халдвар дамжих магадлалтай.

Жишээ 1: Бэлгэвчээ тайлахдаа гараараа нян дамжуулан бэлэг эрхтэндээ хүрч наалдуулсан байж болох тохиолдол байдаг.
Жишээ 2: Халдвар цагаан хэрэгслээр дамжиж болно. Учир нь нян вирус нь 48 цаг хүртэл, ариутгал хийж индүүдээгүй цагаан хэрэгсэлд амьдрах чадвартай байдаг.

Нийтлэг: Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, Амны хөндийн саласт гэмтсэн халдвартай хүнтэй үнсэлцэх, ахуйн замаар, эхээс урагт гэх мэт маш олон төрлөөр халдвар дамжих эрсдэлтэй байдаг.