Үйлчилгээний нөхцөл

Харилцаа холбооны тэргүүлэх оператор Мобиком Корпораци нь 2014 онд Компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо шинэчлэн баталлаа. Энэхүү бодлогын хүрээнд компанийн нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ хоёр жил тутамд шинэчлэн батлаж байхаар тусгасан бөгөөд 2014-2015 онуудад Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа нь Монгол улсын алслагдсан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллахаар тогтлоо. Дээрх чиглэл нь Монгол Улсын аслагдсан бүс нутгийн сумын сургуулиудад сурч, амьдарч буй хүүхдүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг томоохон хот, суурин газрын орчин нөхцөлд ойртуулах, сурагчдын дунд гардаг элдэв халдварт өвчний тархалтыг бууруулах, эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Мөн сурагчдын суралцах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэхэд асар чухал нөлөөтэй болохыг 2014 онд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнгээс харах боломжтой билээ.

Утас: 7729 7728
Вэб сайт: elab.mn
И-мэйл: info@elab.mn

Монгол улс, улаанбаатар хот, баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 18-р хороо, Манлайбаатар дамидансүрэнгийн гудамж 25/3 ийн 13380