Бидний тухай

Ерөнхий заалт Онлайн салбар нь Мобиком Корпорацийн интернэт худалдааны албан ёсны сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг онлайн салбараар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Мобиком Корпораци /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. НЭГ. Онлайн салбарын хэрэглэгч Онлайн салбарын худалдааны тэмдэгтүүд нь Мобиком Корпорацийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хаягаар хүргүүлэх эрхтэй. ХОЁР. Үйлчилгээ идэвхжүүлэлт цагийн хуваарь Үйлчилгээ идэвхжих хугацаа: Цэнэглэгч картын худалдаа - Цэнэглэлт хийх дугаарт шууд орно. Утасны төлбөр - Төлбөрөөс хаагдсан дугаарын эрх хэрэглэгч төлбөрөө хийснээс хойш 20 минутын дотор нээгдэнэ Мобинетийн төлбөр - 20 минутын дотор идэвхжинэ Урьдчилсан төлбөрт дугаар - Хүргэлтийн цагийн хуваарийн дагуу 2 цагийн дотор хүргэгдэнэ. Дараа төлбөрт дугаар - Хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээний салбарт очиж дугаараа авна. Мобинетфоны шинэ дугаар - Вэб операторын ажлын цагийн хуваарийн дагуу 1 цагийн дотор идэвхжинэ. Хүргэлттэй бараа - Хүргэлтийн цагийн хуваарийн дагуу 2 цагийн дотор хүргэгдэнэ. Цагийн хуваарь Веб сайтын ажиллах хуваарь: Онлайн салбарын ажиллагаа – 24 цаг, 7 өдөр Хүргэлт: УБ хот дотор: Даваа- Баасан, 09:00 - 17:00 Орон нутагт: Ажлын өдрүүдэд 2-7 хоногт Утас, Чат: Даваа- Баасан 08:00 - 22:00, Бямба, Ням-08:00-17:00 Веб операторын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 ГУРАВ. Хүргэлт Бүх бараа бүтээгдэхүүнийг гэрээт хүргэгч компанийн хүргэлтийн ажилтан хүргэнэ. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ. Хүргэлт хот дотор 2 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоногт багтан хийгдэнэ. Хүргэлт ажлын өдрүүдэд бүр 09:00-17:00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 17:00-цагааас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг вэб оператор хэрэглэгчийн худалдан авсан и-мэйл хаяг руу тогтмол илгээх ба харин хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт хүргэгдсэн талаарх мэдээ багтана. ДӨРӨВ. Баримтжуулалт Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримт дээр үндэслэнэ. Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно. ТАВ. Бараа буцаах нөхцөл Онлайн салбараас худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд онлайн салбарын цагийн хуваариас хамаараад хүргэлт эхлэхээс өмнө утсаар буюу чатаар холбогдон буцаах боломжтой. Энэ тохиолдолд банкны шимтгэлийг хэрэглэгчийн төлбөрөөс суутгана. Худалдан авагч барааг хүлээн авснаас хойш 72 цагаас өмнө, дараах 2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой. Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана. (Холбогдон гарах хүргэлтийн зардал болон бусад зардлууд орно) Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө. ЗУРГАА. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА 1. Баталгаа Мобиком Корпораци нь онлайн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм. 2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрийн оруулсан мэдээлэлд өөрчлөлт хийх боломжтой. 3. Мэдээллийн хамгаалалт Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу! 4. Мэдээллийн халдашгүй байдал Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална. 5. Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй Онлайн салбар үйлчилгээгээ зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан болoperator@mobicom.mn цахим мэйл хаягаар тодруулга авах хүсэлт явуулах боломжтой. 6. Өөрчлөлт Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу! ДОЛОО. Төлбөрийн хэрэгсэл Онлайн салбараар дараах 5 төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан худалдан авалт хийх боломжтой. Candy оноогоор Дотоодын банкны картаар Олон улсын эрхтэй виза болон мастер картаар MobiXpress үйлчилгээгээр Дотоодын банкны картанд дараах банкууд орно. Голомт банк Хаан банк Төрийн банк Худалдаа Хөгжлийн банктай гэрээтэй дараах банкууд: Хас банк Капитал банк Капитрон банк Улаанбаатар хотын банк Ариг банк Үндэсний хөрөнгө оруулалтын банк Чингис хаан банк

Утас: 7729 7728
Вэб сайт: elab.mn
И-мэйл: info@elab.mn

Монгол улс, улаанбаатар хот, баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 18-р хороо, Манлайбаатар дамидансүрэнгийн гудамж 25/3 ийн 13380